Төмөр замын нүхэн гарцыг энэ сарын 20-ны өдөр бүрэн ашиглалтад оруулна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг
Бүрэнтолгой орчмын айл өрхүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэжээ. Учир нь
тухайн нутаг амьдардаг иргэд төмөр замын гарам, нүхэн гарцгүйн улмаас 20-30 км
тойрч төмөр замын хөндлөн трассыг давах шаардлагатай байсан. Нийт 150 гаруй өрх
тулгамдсан асуудлаа шийдвэрлэж өгөхийг аймаг, орон нутгийн удирдлага, УИХ-ын
гишүүдэд санал тавьсны үндсэн дээр нүхэн гарцтай болж цаг хэмнэх, малаа саадгүй
бэлчээрлүүлэх боломжтой боллоо.
1403 өдөр