Сайн дурын шинжилгээг 17.00 цаг хүртэл авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-12 11:16:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар илрүүлэх сайн дурын, төлбөртэй шинжилгээг өнөөдрөөс эхлэн Дархан сумын тавдугаар баг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Христ сүмд авч эхэллээ. Өмнө нь төлбөртэй шинжилгээг Нэгдсэн эмнэлэгт авч байсан бол Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу ийнхүү байршлаа өөрчилжээ.  

Даваа -Бямба гарагт 09.00-17.00 цагийн хооронд ажиллах аж. Харин ням гараг бүр түргэвчилсэн шинжилгээний цэгт ариутгал хийх учраас ажиллахгүй ажээ.

Холбоотой мэдээ