Футзаалны хөл бөмбөгийн аваргаар “Хөх чононууд” баг шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-13 14:41:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын ордонд энэ сарын 7-9-ний өдрүүдэд футзаалны хөл бөмбөгийн аварга шалгаруулах болж өндөрлөлөө. Энэ удаагийн хөлбөмбөгийн тэмцээнийг Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр олон жил ажиллаж, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байсан Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Г.Туяахүү агсны нэрэмжит болгон нээлттэй зохион байгууллаа.

Гурав хоног үргэлжилсэн тус тэмцээнд хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын клубууд, Дархан хотын нийт 26 багийн 296 тамирчин оролцож шилдгүүдээ тодруулсан аж. Футзаалны хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар “Хөх чононууд” баг тодорсон бол мөнгөн медалийг  “Ховд fc” хүрэл медалийг “Ган сонор багууд шалгаран авчээ.

Тэмцээний шилдэг довтлогчоор Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн тамирчин О.Батсайхан. Шилдэг хамгаалагчаар "Хөх чононууд" багийн Э.Энх-Орчлон, Шилдэг хаалгачаар "Ган сонор" багийн Н.Өлзиймягмар нар шалгарсан аж. 

Холбоотой мэдээ