ТӨВ: Статистикийн хэлтсээс сар бүр 15 бүлэг статистик мэдээлэл гаргадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-25 17:06:55

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Статистик мэдээ гаргадаг төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн мэдээлэгч нарын уулзалт өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

 

Уулзалтаар статистикийн байгууллагын үйл ажиллагаа, статистик мэдээний ач холбогдол, хэрэглээ, статистик мэдээний цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийв.

 

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн үг хэлэхдээ, “Статистик мэдээллийг үнэн бодитой, чанартай гаргаснаар төр засгийн бодлого боловсруулалтад нөлөөлж эргээд ард иргэдийн амьдралд тусгалаа олдог тул статистик мэдээг үнэн бодитой гаргахын зэрэгцээ бусад мэдээлэгчдэд үнэн бодитой мэдээ гаргахад уриалж байна” гэв.


Төв аймгийн Статистикийн хэлтсээс сар бүр 15 бүлэг статистик мэдээлэл гаргадаг. Эдгээр бүлгийн мэдээллүүдийн 178 нь хүснэгт, 70 нь график хэлбэрээр нарийвчлан үзүүлсэн байдаг. Улирлаар мэдээлэл нь гардаг салбарууд бий. Тухайлбал, аялал жуулчлал, барилга, хоол үйлдвэрлэлийн салбарууд байдаг.

  


Уулзалтын төгсгөлд мэдээ тайлангаа тогтмол, цаг хугацаанд нь үнэн бодитой өгдөг байгууллагууд, статистикийн салбарт амжилт гарган ажиллаж буй хүмүүсийг шагнаж урамшууллаа.

 

Шилдэг аж ахуй нэгжээр "Арбулаг" ХХК, "Болдтрейд импекс" ХХК, "Төв Чандмань ДЭХГ" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, ХААН банкны Төв аймаг дахь салбар шалгарсан байна.

 

Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр төсвийн ерөнхий нягтлан бодогч Балдангийн Одончимэг, Эрүүл мэндийн статистикч, Налжирын Мягмарсүрэн нар шагнуулав.  

 

Хүндэт жуух бичгээр "Дуган хад" жуулчин ХХК-ийн нягтлан бодогч Б.Цогтбаатар, татварын улсын байцаагч Э.Энх-Амар, Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн А.Зоригоо, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Н.Уянга нарыг шагналаа.

 

Уулзалтын үеэр оролцогчид статистик тоон мэдээллийг ажилдаа тогтмол ашигладаг талаар онцолж байв. 



Холбоотой мэдээ