ДОРНОД: Өүлэн эхийн хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-26 09:33:08

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан Монголд анх удаа эх хүнд зориулан Өүлэн эхийн хөшөөг 2015 онд босгосон байдаг.


Дорнод аймагт энэ хөшөөг босгосон нь агуу их хатдын удам монгол бүсгүйчүүд өнөө цагт ч өмнөх үеийнхнээсээ илүү гайхамшгийг бүтээж чадна гэсэн бэлгэдэл агуулгыг давхар илэрхийлжээ.


Хөшөө босгох санааг Чингис хааны дүрийг дэлгэцнээ олон удаа амилуулсан Ардын жүжигчин А.Энхтайван гаргаж, загвар, илэрхийлэх утга санаа нь бурханч лам Г.Пүрэвбатын оюун ухаанаар бүтсэн түүхтэй.


Өүлэн эхийн төрхөм Олхонууд аймаг нь одоогийн Дорнод аймгийн төв, хойд сумдын нутаг бол төрсөн газар нь Баян-Уул сум юм. Арваадхан настай Тэмүүжинийг амьд үлдэж хаан хүн болон өсөхөд Өүлэн эхийн ухаан, эрдэм, тэмүүлэл хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тийм ч учраас нууц товчоонд, мэргэн төрсөн Өүлэн эх үр хүүхдүүдээ хаад сэцэд хутагтан сайд болгон өсгөжээ гэж тодорхой тэмдэглэсэн нь бий.


Холбоотой мэдээ