Авто замын байгууламж ашигласны төлбөр авах захирамжийг хүчингүй болгожээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2018 оны 52 тоот захирамжаар аймгийн харьяалалтай болон нутаг дэвсгэрт тогтмол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгслээс төлбөр авах, мөн орон нутгийн болон аймаг, хот хоорондын дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслээс авто замын байгууламж ашигласны төлбөр авах зорилгоор гаргасан аймгийн Засаг даргын 2013 оны "Журам батлах тухай" 176 тоот захирамжийг хүчингүй болгожээ.
2235 өдөр