Ерөнхийлөгч Х.Баттулга Наурыз баярын босгон дээр Баян-Өлгийн хоёр иргэнд Гавьяат цол хүртээжээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн нэр бүхий 98 иргэнд Монгол Улсын Гавьяат цол, төрийн дээд одон медаль хүртээжээ.
1860 өдөр