Баян-Өлгийн ХДТ "Гран-при" шагнал хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын шилдэг ажил олгогч
эздийн Болор цом холбооноос Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрыг “Оны
онцлох байгуулага"-аар өргөмжилж, Гран-при шагнал хүртээжээ.
Шагналыг байгууллагын 2019 онд
гаргасан ажил бүтээлийн амжилтыг харгалзан үзэж олгосон бөгөөд байгууллагын дарга
Б.Асылбек өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод очиж гардан авсан байна.
Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр нь 2019 онд Улаанбаатар хотод Улсын
филармоны Морин хуурын чуулга, Говь-Алтай аймгийн "Алтай чуулга"
хамтлагтай нэгдсэн тоглолт хийжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн
ивээл дор зохион байгуулсан Азийн ардын урлагийн анхдугаар их наадмаас хоёрдугаар
байрны шагнал хүртсэн, Казахстан Улсын Семей хотод аялан тоглож соёлын биет бус
өвөө сурталчилсан, Завхан аймагт болсон орон нутгийн театруудын бүсчилсэн улсын
VIII үзлэгт уралдаанд тэргүүн байр эзэлсэн зэрэг амжилтаар дээрх шагналын
болзлыг хангасан ажээ.