Вакцины асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалт болно
ЛОНДОН. /TASS/. Өнөөдөр Их Британид цахим хэлбэрээр зохион байгуулах Дэлхийн вакцины асуудлаарх гуравдугаар дээд хэмжээний уулзалтад 35 улсын төрийн тэргүүн нар оролцоно. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоог /GAVI/ 2021-2025 онд санхүүжүүлэх хөрөнгө мөнгө босгох боловч “COVID-19” цар тахалтай холбоотойгоор энэ жил дээд хэмжээний уулзалтад онцгой анхаарал хандуулж байна.
1416 өдөр