Бразилд халдвар авсан хүний тоо нэг саяд дөхлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-18 10:56:54

БРАЗИЛИА. /CNN/. Бразилд нэг хоногийн дотор “COVID-19” халдварын 32188 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 955377-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тухайн хугацаанд халдварын улмаас 1269 хүн нас барснаар нас барсан хүний тоо 46510 болжээ. Бразил халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоор АНУ-ын араас хоёрдугаарт жагсаж байгаа юм.


Бразилын Эрүүл мэндийн байгууллагууд “гидроксихлорохин” эмийг халдвар авсан хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд уулгахыг зөвлөнө гэж даваа гарагт мэдэгдсэн бөгөөд уг эмийг яаралтай эмийн зориулалтаар ашиглахаа зогсоох АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын шийдвэрийг шүүмжилжээ. 

Холбоотой мэдээ