Бээжинд халдварын 25 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-19 14:56:52

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пүрэв гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан 25 шинэ тохиолдол, халдварын шинж тэмдэггүй хоёр тохиолдол бүртгэгдлээ гэж тус хотын Эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээлжээ.


Бээжинд энэ сарын 18-ны байдлаар дотоодод халдварласан 603 тохиолдол илэрснээс 411 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол есөн хүн нас баржээ. Үлдсэн 183 өвчтөн эмчлүүлж байгаагаас гадна халдварын шинж тэмдэггүй 15 тохиолдол эмнэлгийн хяналтад байна.


Бээжинд пүрэв гаргийн байдлаар халдварын 174 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс нэг хүний эмчилгээ хараахан дуусаагүй байна гэж Эрүүл мэндийн хорооны мэдээлэлд тэмдэглэжээ.  


Эх газрын Хятадад пүрэв гарагт “COVID-19”-ийн 28 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо 83325-д хүрснээс 78398 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 293 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.   

Холбоотой мэдээ