Делигийн Эрүүл мэндийн сайд коронавирусээр халдварлажээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-18 14:28:57

НЬЮ-ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн нийслэл хотын Дели тойргийн эрүүл мэндийн сайд Сатьендар Жайны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ.  


Тэрбээр өндөр хэмийн халуунтай байсан бөгөөд ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Жайн тусгай эмнэлэгт эмчилгээ хийлгэх аж.


Дели тойргийн Эрүүл мэндийн сайд Жайн өнгөрсөн ням гарагт уулзалтанд оролцох үед Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах, Эрүүл мэндийн сайд Харш Вардхан, Делигийн Засгийн газрын тэргүүн Арвинд Кежривал нар уг уулзалтанд хүрэлцэн ирсэн байжээ. 


Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яамны мэдээлснээр, тус улсад халдвар авсан хүний тоо 354065-д хүрчээ. Халдварын улмаас 11903 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ