Европчууд Зул сарын баяраар ямар бэлэг авах дуртай вэ?
МОСКВА. /Kommersant/. Зул сарын баярын бэлгийн тухайд италичуудыг бодвол Норвегийн оршин суугчид илүү өгөөмөр ханддаг байна. Тэд дунджаар 10 хүнд бэлэг өгдөг ажээ. Испани, Швед болон Германы оршин суугчид дунджаар зургаа, финланд, итали болон францчууд долоо, даничууд найман хүнд бэлэг бэлддэг болохыг Европын баярын заншлууд болон онцлогуудын талаарх YouGov компанийн судалгаа харуулжээ.
2333 өдөр