Японы эрин солигдож буйг тохиолдуулан алтан зоос худалдаанд гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-04-18 13:37:01

ТОКИО. /Kyodo/. Японы шинэ эзэн хаан Нарүхито ирэх тавдугаар сарын 1-нд хаан ширээнд залрах гэж буйг тохиолдуулан “Рэйва” болон “Хэйсэй” хэмээх ханзыг дүрсэлсэн алтан зооснуудыг пүрэв гарагаас эхлэн Токио хотын их дэлгүүрт худалдаалж эхэлжээ.


Эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээс бууснаар Хэйсэйн эрин дуусаж, дараагийн өдөр нь түүний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Нарүхито хаан ширээнд заларч, Рэйвагийн эрин эхлэх юм.


Хос алтан “Кобан” зоосны үнэ 1296000 иен буюу 11600 ам.доллар ажээ. “Кобан” зоосыг Эдогийн эриний (1603-1868) үед өргөн дэлгэр ашигладаг байжээ. Шинээр бүтээсэн загварын хувьд зууван хэлбэртэй, 60 орчим грамм жинтэй, 8 сантиметр урт, 4.4 сантиметр өргөн аж.


“Хоёр эриний нэрийг нэгэн дор зэрэгцэн байгааг харах сайхан байна” гэж зооснуудыг харж зогссон 70 настай Томоэ Шида хэлжээ. 

Холбоотой мэдээ