Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийв
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-22-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Ихтамир сумдад Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явуулж дууслаа.
2900 өдөр