Зорилтот бүлгийн 2500 хүнд томуугийн эсрэг вакцин тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-30 12:18:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт  томуугийн эсрэг 3714 хүн/тун вакцин, сайн дурын дархлаажуулалтын 100 хүн/тун вакцин хуваарилагдаж иржээ.

Үүнээс 2500 хүн/тун вакциныг зорилтот бүлэг буюу өндөр настан, архаг өвчтэй иргэд, жирэмсэн эхчүүдэд, 1140 хүн/тун вакциныг эмч, эмнэлгийн ажилчдад, 74 хүн/тун вакциныг Онцгой байдлын газрын алба хаагчдад тарьсан байна. Түүнчлэн 42 хүн сайн дураараа дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулах ажил өнгөрсөн сарын 16-наас эхлэн явагдаж байгаа аж.

Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр тус аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй бага байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаториор үйлчлүүлсэн 5464 хүний 3,36 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ