Д.Лүндээжанцан гишүүнийг аймгийн дээд шагнал “Алтан соёмбо” одонгоор шагнана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн дээд шагнал болох Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит “Алтан Соёмбо” одонгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг шагнахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэр гаргалаа.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Лүндээжанцан гишүүн 1992 оноос хойш парламентад Өвөрхангайчуудыг төлөөлөн долоон удаа улиран сонгогдоод байгаа бөгөөд Монгол Улсад хамгийн удаан хугацаагаар төр түшилцэж яваа мэргэшсэн улстөрчдийн нэг юм. Энэ онд түүний 60 насны ой тохиож байгааг тохиолдуулан Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн, Халхын анхдугаар Богд, Төр шашны нэрт зүтгэлтэн, соён гийгүүлэгч Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Өвөрхангай аймгийн Онцгой хүндэт шагнал “Алтан соёмбо” одонгоор шагнахаар төлөвлөөд байна.
Нэг сая төгрөгийн урамшуулалтай уг шагналыг Монгол Улсын төр, нийгэм, оюуны салбарт онцгой амжилт үзүүлж, дэлхий дахинд болон улсынхаа хэмжээнд нэр алдраа цуурайтуулахуйц бүтээл туурвил гаргасан, хүнлэг иргэний нийгэм төлөвшүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан соёл урлаг, шашны салбарын алдартнууд, төрийн зүтгэлтнийг шагнах, алдаршуулах зорилгоор олгодог аж.

Б.Батчимэг