Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхэд зориулсан сургалт болов
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй хүүхэд албан ёсоор бүртгэлтэй байдаг.Тус хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулсан сургалтыг Монголын “Дауны холбоо” ТББ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс, Дархан, Орхон аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, JCI Найрамдал салбарууд хамтран энэхүү сургалтыг зохион явуулсан байна.
2798 өдөр