Сэлэнгэ аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүллээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсынхаа умард хилээ эмжин, үе үеийн түүхэнд хил хязгаараа манасан, шинэ хөгжил бүхнийг түүчээлэн манлайлсан Сэлэнгэ сайхан нутгаараа овоглон эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа уугуул нутгийнхан, түүхийн шаргал хуудсыг баяжуулан агуу Сэлэнгэ нутаг, түүний алтан хөрс шороонд ариун гэгээн ажил, амьдралаа холбон амьдарч байгаа нийт иргэд та бүхэндээ XVII жарны “Тийн унжлагат хэмээх “шороон Нохой жил”-ийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.
1807 өдөр