Энэ хавар 1,4 сая хээлтэгч мал төллөнө

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-17 13:45:40

Увс /МОНЦАМЭ/. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор тус аймаг 3.2 сая гаруй мал тоолуулсан бөгөөд үүнээс энэ хавар 1.4 сая гаруй хээлтэгч төллөх юм. Мал төллөлт одоогоор 10,2 хувьтай явж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 148941 төл мал бойжиж байна.

Тодруулбал ботго 259, унага 34, тугал 875, хурга 73063, ишиг 74710 толгой бойжиж байна.

Аймгийн хэмжээнд төл малын хорогдол 0,2 хувьтай байгаа бөгөөд том малын зүй бусын хорогдол 0,1 хувьтай байгаа аж. Нийт хорогдсон малын 0,8 хувь нь хээлтүүлэгч мал байна. Үүнд: азарга 4, бух 4, хуц 11, ухна 14 хорогджээ.

Өнгөрсөн жил аймгийн малчид 49220 тн өвс, 1362 тн тэжээл, 7006 тн хужир бэлтгэснээ зарцуулж, одоогоор 100 тн өвс, 27,5 тн тэжээлийн нөөцийн үлдэгдэлтэй байна.

Улсын аюулгүйн нөөцөөс 300 тн өвс үнэгүй, 370 тн тэжээл 50 хувиар хөнгөлж олгохоор шийдвэрлэж хуваарилсныг холбогдох сумдад хүргүүлэх ажлыг аймгийн ХХААГ-аас хийж байна. 

 

Холбоотой мэдээ