Хандивын данснаас таван сая төгрөг зарцуулахаар болов

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-03-17 14:09:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хяналтын монитор, сорох аппарат зэргийг худалдан авахад таван сая төгрөг зарцуулахаар боллоо.

Дээрх зардалд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нэмэлт дансанд бүрдсэн хандивын данснаас санхүүжүүлэхээр болсон байна.

Хандивын дансанд энэ сарын 12-ны өдрийн байдлаар иргэд, ААН, албан байгууллагуудаас 25 сая төгрөг төвлөрчээ.



 

Холбоотой мэдээ