Уртасгасан цагаар ажиллаж байсан эмч, сувилагч нар халдлагад өртөж хүнд гэмтжээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол
Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжээд байгаа энэ
үед хүн ардынхаа эрүүл мэндийн мандаанд зүрх сэтгэлээ зориулан, өргөсөн
тангарагтаа үнэнч зүтгэж буй эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид халдагад
өртөн хүнд гэмтсэн байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЭМТ-д ажил
үүргээ гүйцэтгэж байсан жижүүр эмч, жижүүрийн сувилагч нар энэ сарын 12-ны орой
22 цагийн орчимд ажлын байран дээрээ халдлагад өртөн, хүнд гэмтсэн тухай
мэдээллийг олон нийтийн сүлжээгээр янз бүрээр тайлбарлан түгээж байна. Тиймээс
бодит мэдээллийг эх сурвалжийн зөвшөөрөлтэйгээр хүргэхийг зорьлоо.
1970 өдөр