Сурагч Г.Мишээл өөрийн оёсон амны хаалтаа Онцгой комисст гардуулав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-26 12:11:41

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын “Долоодой” сургуулийн 9а ангийн сурагч Г.Мишээл өөрийн гараар оёсон 100 ширхэг амны хаалтыг өнөөдөр Онцгой комисст гардуулж өглөө. 

Амны хаалт хэрхэн эсгэхийг  “Youtube”-ээс сурч, зургаа хоногийн хугацаанд оёсныг нь аав, дүү хоёр нь индүүдэж нэг бүрчлэн ууталж өгчээ. “Өглөө сэрэх бүрт коровирусний халдварын тархалт улам газар авч, олон улс оронд халдварласаар байгаа тухай мэдээ үзээд аюулт өвчний үед хүүхдүүд бид ч гэсэн чадах зүйлээрээ тус нэмэр болох хэрэгтэй” гэх бодол төрсөн гэж Г.Мишээл охин ярив. Оёх бүрт улам сайжирч, урам орсон гэнэ. Сургууль, цэцэрлэг хичээллэхээр болбол амны хаалтны хэрэгцээ нэмэгдэх учраас хүүхдийнхийг оёж эхэлжээ.   


Холбоотой мэдээ