Сүхбаатар сум хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-26 15:33:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хөрш ОХУ-ын Буриад улсад коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан тус аймгийн төв Сүхбаатар сум хязгаарлалтын дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Сүхбаатар сумын Засаг дарга бөгөөд сумын Онцгой комиссын дарга Т.Гантулга сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай шуурхай хуралдааныг зохион байгууллаа. Тус хурлаар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хязгаарлалтын дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар боллоо.

Мөн Сүхбаатар сумын гурван цэгт 24 цагаар эргүүл, постыг гаргаж, хяналт тавьж ажиллахыг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болголоо. Мөн УБТЗ-ын Сүхбаатар өртөөний дарга, удирдлагуудтай уулзаж онцгой объектод ажиллаж байгаа төмөр замын ачаа вагон, техникийн агентууд, ажилчид өдөр тутмын албан ажлаар орж гарч байгаа тул хөдөлгөөнийг хязгаарлах, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ