Өвөрхангай аймагт аялахыг хүсвэл дараах газруудаар зочлоорой
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг нь 63.5 мянган км.кв талбай бүхий газар нутагтай. Нутгийн
хойд хэсгээр Хангайн нурууны, өмнө хэсгээрээ Алтай нурууны салбар уулсаар
хүрээлэгдсэн, аймгийн нийт нутгийн 23.0 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал
хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог, 117 мянган хүн амтай томоохон аймаг
юм.Нутгийн удирдлагаас аймгийнхаа газарзүйн байршил, дэд бүтцийн хөгжил, түүх дурсгалын давуу талыг ашиглан аялал жуулчлалыг эдийн засгийн гол салбар болгохоор зорьж, тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
1737 өдөр