Говийн бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжинэ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-08-20 10:55:07

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Япон Улсын Засгийн газрын "ЖАЙКА" Олон улсын хамтын ажиллагааны байгууллага говийн бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Говьсүмбэр, Дорноговь аймагт судалгааны ажил эхэлжээ.

Дээрх ажлын хүрээнд Японы Засгийн газрын “ЖАЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хувийн хэвшлийн салбар хариуцсан мэргэжилтэн Коизүми Тайга, хөтөлбөрийн ажилтан Ц.Хоролсүрэн нар энэ оны наймдугаар сарын 19-нд Говьсүмбэр аймагт ажилласан байна.

Албаны хүмүүсийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл хүлээн авч уулзан аймаг орны хөгжил дэвшил, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж харилцан ярилцсан аж.

 Говьсүмбэр аймаг авто зам, төмөр замын хос хөдөлгүүртэй, дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд  аялал жуулчлалын чиглэлээр Чойр,Оцол сансар уул, Шивээгийн булаг, цоорхойн рашаан зэрэг  байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутагт маршрут гарган жуулчдыг хүлээн авдаг аж.  

Холбоотой мэдээ