Аймгийн нөөцөд өмнөх жилүүдээс хоёр дахин их өвс бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-20 10:24:52

Булган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Булган аймагт 770 тонн өвс, 150 тонн тэжээлийн нөөц бүрдүүлэхээр болжээ. Өмнөх жилүүдэд аймгийн нөөцөд 300 тонн өвс бэлтгэн өвөлжилт, хаваржилт тавгүйтсэн нутгийн малчдад дэмжлэг үзүүлж байсан юм. 

Энэ жилийн хувьд зуншлага оройтож, хадлангийн гарц муу, зэргэлдээ сумын өвсний зарим хэрэгцээг хангадаг Баяннуур сумын хадлан бэлтгэдэг талбай үерт автсан зэргээс хүрэлцээтэй хадлан бэлтгэх боломж бага байна. Тал хээрийн сумын хадланг бэлтгэх зорилгоор Баяннуур сумын хадланчдыг Сэлэнгэ аймагтай хил залгаа газар, өөрийн аймгийн хойд бүсийн сумын нутгаар хадлан бэлтгүүлэхээр зохион байгуулж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Тус аймгийн улсын хил орчмын бүс нутаг тусгай хамгаалалттай, дархан цаазат нутаг учир БОАЖЯ-нд хадлан бэлтгэх боломжтой талбай гаргаж өгөх талаар хүсэлт хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ