Казах анчид бүргэдийн ид хавыг гайхуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аварга том бүргэдийг гар дээрээ суулган, өндөр уулын хэц дээр жавар сөрөн зогсох анчны дүр Монгол түмэнд хэдийнээ танил ч гадаадын аялагч, жуулчдад нэн сонин басхүү ховор үзэгдэл юм. Тиймээс Монгол Улсын үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий "Хаврын бүргэдийн баяр-2018" арга хэмжээ энэ сарын 4-нд "Чингисийн хааны хүрээ" жуулчны баазад эхэллээ.
2244 өдөр