Манлай Дархан аваргууд бөхийн уламжлалт ёс дэгээ эрхэмлэнэ хэмээв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Пума Империал зочид буудалд Монгол үндэсний бөхийн өнөө цагийн Манлайлагчид болсон Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар 16 жил үргэлжилж байгаа Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны удирдлагын асуудлын маргаанаас илүүтэй олон зууны уламжлалт Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс дэг, өв соёлоо эрхэмлэх нь бидний чин ариун үүрэг гэдгийг сонордуулахаар хэвлэлийн бага хурал зарлан хуралдууллаа.
2385 өдөр