ДБНХ-ноос П.Орхоны барилдах эрхийг 4 жилээр хасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхоны барилдах эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хассан тухай мэдэгдлээ.
П.Орхон "Жакарта-2018”
Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д бүх
өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон юм. Гэвч
түүнээс допинг илрэн А сорьц болон Б сорьцоор
батлагдан барилдах эрхийг хасахаар болсон. Харин П.Орхон “Би допингийн төрлийн зүйл
хэрэглээгүй, гадны нөлөөтэй надад
нотлох баримт бий” гэдэг ч UWW-гээс
ийнхүү шийдвэрээ гаргажээ.
П.Орхон
нь Алдар спорт хороо,
Аваргууд академийн бөх бөгөөд энэ жил 26 настай, Азийн АШТ-ий мөнгөн,
залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний
нэрэмжит “Алтан Гран при”-гийн
хошой аварга, Бакугийн “Алтан Гран при”-гийн
мөнгөн, Парисийн “Алтан Гран при”-гийн
хүрэл, Испанийн Гран пригийн
алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван
удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм.