Лондоны Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг идэвхжүүлэх үйл ажиллагааг Их Британийн талтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
885 өдөр