ӨНӨӨДӨР: Энэтхэгийн парламентын гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-07 05:45:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: ХӨСҮТ-д: Японы тусламжаар 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон “Ниссан Патрол” түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгнө.

Мөн энэ үеэр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ХӨСҮТ-өөс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгнө. Утас: 9191-5340, 8911-9482.

08.30 цагт: АШУҮИС-д: БШУ-ны сайдын санаачлагаар зохион байгуулж буй "Эпилепсийн мэс засал эмчилгээ туршлага, хөгжил-олон улсын симпозиум-2023" үргэлжилж байна.

10.00 цагт: УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11.00 цагт: ШШГЕГ-ын байранд: Хэнтий аймгийн Чингис хот хүртэл гүйлтээ эхлүүлж буй 407 дугаар хорих ангийн үйлдвэрийн дарга, гавьяат тамирчин, цэргийн хурандаа Б.Цэвээндашийг үдэн гаргана. Утас: 9595-6161.

11.20 цагт:DMK” оффист: (Засгийн газрын ордны хойно) АН дахь улс төрийн клубуудын нэгдсэн зөвлөгөөний хаалтын ажиллагаа болно. Утас: 8888-0911.

11.40 цагт: Үндэсний Их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ. Утас: 9001-8899.

11.00 цагт: “Хишиг Монгол” амралтын газарт: БНСУ-ын олон улсын “Мирал сан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдүүдийг эмчилж ирсэн 19 жилийн ойн үйл ажиллагаа болно. Тус сангийн тусламжаар 200 гаруй монгол хүүхэд зүрхний хагалгаанд оржээ. Утас: 9905-7870.

12.00 цагт: ЭМЯ-наас үерийн нөхцөл байдал, харлдваргүйжүүлэлт, ариутгал зэрэг цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 9191-5340, 8911-9482.

14.30-15.00 цагт: УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй БНЭУ-ын парламентын доод танхимын дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажилтай оффист нь танилцана. (Айлчлалыг сурвалжилж буй сэтгүүлчид оролцоно).



Холбоотой мэдээ