Хотын төвийн зургаан дүүргийн 29 913 хэрэглэгчийн цахилгааныг тасалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд өнөөдөр 14.00 цагийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 702 дэд өртөөнд холбогдсон 29 913 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс таслаад байна.
УБЦТС ТӨХК энэ сарын 6-ны 09.00-20.00 цагийн хооронд нийт 213 хүн, 9 механизм, 32 авто машинаар үүрэг гүйцэтгэж буй юм.
Томоохон хүрээний таслалтуудын байршил:
1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Согоот, Дамбадаржаа,
Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;
2. БЗД-ийн Натур, С-Оутлетс орчмоор;
3. СБД-ийн 1-р хороо Тээврийн цагдаагийн газар орчмоор,
Коёото 32-35-р байр;
4. ХУД-ийн Алтай хотхон, Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх
хотхон;
5. СХД-ийн 26-р хороо Баянбулагийн гудамжууд.
Усыг соруулж, аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд
залгахад бэлэн байдалд ажиллаж байна гэж Улаанбаатар цахилгаан
түгээх сүлжээ ТӨХК мэдээлэв.