944 дэд өртөө, 39 966 хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг сэргээгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-07-07 10:25:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд өнөөдөр 10.00 цагийн байдлаар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 152 дэд өртөөнд холбогдсон 12056 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна.

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 7 дугаар сарын 5-7-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаанд нийт 1095 дэд өртөө, 52072 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байснаас 944 дэд өртөө, 39966 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.

Одоогийн байдлаар хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна.  Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй байдалд байна.

 

УБЦТС ТӨХК нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд 7 дугаар сарын 7-ны 08-20 цаг хүртэлх ээлжинд 308 ажилтан, 9 механизм, 33 автомашинтай үүрэг гүйцэтгэж байгаа аж.

 

 

Холбоотой мэдээ