Биткойны үнэ цэнийг илтгэх “Цахим алт” ном гаргажээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ямар нэгэн банкаар дамжилгүй хоёр хүн хоромхон зуур цахим сүлжээгээр гүйлгээ хийх боломж Монголыг тойрсонгүй. Цаасан мөнгөний өрсөлдөгч биткойн, криптовалютын ертөнц фэйсбүүк, твиттер нэвтэрсний адил манайд орж ирж байна. Шинэ цахим мөнгө хүч түрэхийн зэрэгцээ саар зүйл ч гарч буй юм. Цахим сүлжээг ашиглан гарч буй луйвар хийх явдал биткойн, криптовалютын үнэ цэнийг бууруулж буй бөгөөд энэ талаар олон нийтэд зөв ойлголт өгөх зорилгоор Ард санхүүгийн нэгдлээс блокчэйн, биткойн, криптовалютын тухай судалгаа хийж “Цахим алт” ном гаргажээ.
2792 өдөр