Хөрөнгийн биржийн арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-22 16:51:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 26  компанийн
1.73 698 ширхэг хувьцаа арилжсанаас 13  компанийн хувьцааны ханш өслөө. 

Ингэснээр 8  компанийн хувьцааны ханш буурсан бол 5  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "Хүннү Менежмент" ХК /HBZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь  өссөн бол "Цагаантолгой” ХК-ийн /TSA/ ханш хамгийн өндөр буюу 9.09 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 450 ширхэг үнэт цаас 49.4 сая төгрөгөөр арилжаалав.

Ингэснээр  "MSE ALL" индекс 1,234.15 нэгж болж 1.54 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 382 тэрбум 305 сая 196 590 болжээ. 
 Б.Заяа
Холбоотой мэдээ