Гадны мэргэжилтнүүд санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах нэгжтэй болохыг зөвлөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 14 банк, 1500 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн тооцоо бий. Монголбанкинд жилдээ санхүүгийн асуудлаар 260 гаруй гомдол хэрэглэгчээс ирдэг байна. Тэгвэл энэ санал гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхзүйн орчныг нэн тэргүүнд бүрдүүлэх ёстой гэдэгт “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах-зохицуулалт, хяналт, Банк санхүүгийн зохицуулагчийн үүрэг” сэдэвт олон улсын бага хурлын төлөөлөгчид төвлөрөв.
2863 өдөр