“Монголчууд ба гадаад ертөнц” салбар хуралдаан эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран “Монголчууд ба гадаад ертөнц” салбар хуралдааныг 8 дугаар сарын 6, 8-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс, Япон Улс, ОХУ-ын 15 монгол судлаач эрдэмтэд “Монгол төрийн алтан аргамжийн бодлогын судалгааны тухайд”, “Чингис хаан ба Торгоны зам”, “Монголчууд дэлхий дахиныг засан тохинуулсан нь” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
1124 өдөр