Монголын компаниуд Их Британийн банкуудаар дамжуулан төлбөр тооцоо хийх болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-18 22:16:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авч буй Монголын компаниуд олон улсын санхүүгийн хоригт ороод буй Москвагийн Кредит банк, Газпром банк, Сбербанк, Росбанканд Их Британийн банкуудаар дамжуулан төлбөр, тооцоо саадгүй хийх боломжтой болжээ.


Их Британийн Засгийн газрын Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх албанаас 2022 оны 8 дугаар сарын 15-наас 2023 оны 8 дугаар сарын 14-нийг хүртэл Монгол Улсад INT/2022/2085212 тоот ерөнхий зөвшөөрлийг олгосон байна.


Гадаад харилцааны яам, Монголбанк, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ хамтран британийн талтай сүүлийн гурван сарын турш яриа хэлэлцээ хийсний үр дүнд Их Британи улс Монгол Улсын талд ОХУ-аас авах эрчим хүчний бүтээгдэхүүний төлбөр тооцоо, гүйлгээг хийхэд хүндрэл гарч буй байдлыг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргажээ.



Холбоотой мэдээ