Уулын аялал, жуулчлалын форумд Монгол Улсын бодлого, визийн нөхцөлийг танилцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-19 11:42:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Гүйжөү мужийн Ардын засгийн газар, Азийн уулын аялал, жуулчлалын холбоо хамтран Гүйян хотноо 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Уулын аялал, жуулчлалын форум”-д Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших оролцож, Монгол Улсын аялал жуулчлалын бодлого, визийн нөхцөлийн талаар танилцуулга хийсэн байна.


Уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-д 2017 онд байгуулагдсан Азийн уулын аялал, жуулчлалын холбооноос энэхүү форумыг жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн арга хэмжээнд манай улсаас гадна Тайланд, Пакистан, Шри Ланка, Филиппин, Ливан, Балба, Армени зэрэг улсын ЭСЯ-наас төлөөлөгчид оролцож, цар тахлын дараа аялал жуулчлал, тэр дундаа уулын аялал жуулчлалыг идэвхжүүлэх талаар мэдээлэл хийж, санал солилцжээ. 


Форумын нээлтийн үеэр Гүйжөү мужтай хамтран ажилладаг Өвөрхангай аймгийг төлөөлөн Засаг дарга А.Ишдорж мэндчилгээ дэвшүүлжээ.


Холбоотой мэдээ