Питер Айгэни: Парламент дэргэдээ судалгааны байгууллагатай байх нь чухал ач холбогдолтой
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйл ажиллагааг цэвэр тунгалаг, авлигагүй болгох тогтолцооны шинэчлэлийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар олон талын хамтын ажиллагаа явуулж буй бөгөөд энэ хүрээнд нөхцөл байдлын шинжилгээ хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт, судалгаа гаргах талаар олон улсын Транспэрэнси Интернэйшнл байгууллагатай хамтран ажиллаж байна. Тус байгууллагын үүсгэн байгуулагч, ХБНГУ-ын Хүмүүнлэгийн болон хөгжлийн хөтөлбөрийг дэмжих CARE Germany байгууллагын Захиргааны зөвлөлийн гишүүн, доктор Питер Айгэниг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай дээрх асуудлаар уулзаж ярилцаад гарч ирэхэд нь товч тодруулга авлаа.
849 өдөр