Үлэг гүрвэлийн мөрийг газар дээр нь хамгаалж, хээрийн музей байгуулжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн сээр нуруутны палеонтологийн судалгааны хамгийн гайхамшигтай, сонирхол татсан газрын нэг болох Өмнөговь аймгийн Шар цав хэмээх газраас одоогоос 70-80 сая жилийн өмнө тамгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөрийг 2017 онд илрүүлж эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулсан хэмээн ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Үлэг гүрвэлийн мөр судлаач Б.Майнбаяр өнөөдөр болсон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр онцлов.
2819 өдөр