Турк улс руу 20 ширхэг монгол гэр болон хүмүүнлэгийн тусламж илгээжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.2.7/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БНТУ руу 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээлээ.
901 өдөр