Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-02-09 18:00:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа үргэлжилж байна.


Эрэн хайх, аврах багийн эмнэлгийн бүлэг өнөөдөр яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг дэлгэн ажиллаж байгаа бол эрэлч ноход нуранги доор эрэн хайх ажиллагаа явуулж байна.


Мөн өнөөдөр 14.16 цаг (Анкара 09.16 цаг)-т Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хошууч генерал Ж.Бадамбазар Монгол Улсаас ирсэн эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаатай танилцжээ. Түүнчлэн аврах багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр Хатай хотын хээрийн эрүүл мэндийн төвийн даргатай уулзаж харилцан ажиллагааны талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ