Аймгуудад 905 тонн шатахуун нийлүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээгээр энэ сарын 23-24-нд “НИК”, “Тэс петролеум”, “Шунхлай”, “Газ-Ойл”, “Ундарга Увс” зэрэг ААН, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймагт 335 тонн, зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачиж түгээжээ. Мөн “НИК”, “Сод монгол” ХХК Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензиний түгээлтийг хийгээд байна.
913 өдөр