Малын албан татвараар 15.3 тэрбум төгрөг төвлөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-02-21 11:43:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Малын тоо толгойн албан татвараар нийтдээ 15.3 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойшхи дүн мэдээ юм. Засгийн газрын ХЭГ, ХХААХҮЯ “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөгөөнийг саяхан зохион байгуулав. Зөвлөгөөний хүрээнд салбарын яамнаас явж танилцсан 12 аймагт хуулийн хэрэгжилт харьцангуй сайн, аймаг, орон нутаг дахь орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын оролцоо хангалттай хэмжээнд байна гэж дүгнэжээ. Учир нь Малын тоо толгойн албан татвараар төвлөрч буй хөрөнгийг орон нутагт нь, тодруулж хэлбэл, малчдад өөрсдөд нь зарцуулах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ үйл ажиллагааг аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нар газар дээр нь хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээж буй юм.

Ташрамд мэдээлэхэд, төл малын тоог авах ажлыг ХХААХҮЯ ирэх сарын 15-наас зохион байгуулах гэж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст 30.8 сая эх мал тоологдсон юм. 

Холбоотой мэдээ