НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ
оны
хоёрдугаар сарын сугалааны тохирол
маргааш ням гарагт болно. Тохирлын нэвтрүүлэг "Боловсрол"
телевизээр орон даяар шууд явагдана. Энэ
сарын сугалаанд энэ оны нэгдүгээр сарын 1-31-нийг хүртэлх хугацаанд худалдан
авалт хийж И-баримт системд бүртгүүлсэн НӨАТ-ын төлбөрийн баримтууд хамрагдана.
Иймд иргэдийг дээрх хугацаанд
худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр, хоёрдугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59
минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхийг Татварын байгууллагаас мэдээлж байна. Ингэснээр
НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ удаагийн сугалааны тохирлын супер азын шагнал нь
10 сая төгрөг юм.