БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Хөвсгөл аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-02-19 15:49:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуураа хамгаалах Үндэсний чуулган” энэ сарын 23, 24-нд Төрийн ордонд болно.


Хөвсгөл нуур орчмын бохирдол, дэд бүтэц, аялал жуулчлалыг цогцоор нь хэлэлцэх уг чуулгантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт хүрэлцэн ирээд байна. Тус багийнхан орон нутгийн удирдлагатай уулзаж, “Хөх сувд” мөсний баярын бэлтгэл ажлыг хангуулах, болзошгүй осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн талаар БОАЖЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ