Хүйтний эрч чангарсны улмаас АНУ-д хэд хэдэн хүн амиа алджээ
НЬЮ-ЙОРК. /Associated Press/. АНУ-ын баруун нутагт цас орж, хүйтэрсний улмаас 5 хүн амиа алджээ. Иллинойс муж улсын Чикаго хотын ойролцоо нэгэн хүн цас цэвэрлэгчид дайруулан амь насаа алдсан байна. Түүнчлэн Висконсин, Индиана, Мичиган зэрэг муж улсуудаас өөр 4 хүн хүйтний улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ.
1925 өдөр