Авлигын хэрэгт холбогдсон 120 хүнийг албан тушаалаас нь чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-30 13:33:42

ДОХА. /РИА Новости/. Саудын Арабын Хотуудын хэрэг эрхэлсэн яам авлигын хэрэгт буруутгагдсан 126 албан тушаалтныг ажлаас нь халсан тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Эр-Рияд, Жидда зэрэг 15 хотоос эдгээр албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.


Угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман тэргүүтэй Саудын Арабын эрх баригчид авлигатай тэмцэх олон нийтийн кампанит ажлыг 2017 оны намраас өрнүүлж эхэлсэн юм. Энэ үеэр улс төрчид, бизнес эрхлэгчид, хааны гэр бүлийн гишүүд болох хэдэн зуун хүн баривчлагдан саатуулагдсаны дотор олон улсын томоохон хөрөнгө оруулагч, хунтайж Альвалид бен Талаль баривчлагдаж байсан юм. Тэдний дийлэнх нь хөрөнгөнөөсөө улсад өгч хэсэг хугацааны дараа суллагдсан аж. 

Холбоотой мэдээ